Жидийн уран бүтээлчид Монголын тайзнаа дахин тоглолоо
Жидийн уран бүтээлчид Монголын тайзнаа дахин тоглолоо
“Манай ард түмэн соёлын өв, ёс заншил, өвөг дээдсийн уламжлалаараа баялаг бөгөөд соёлын салбарын шинэ чиглэлийг сонирхож байна. Одоо толилуулж буй энэхүү концерт нь Дархан-Уул аймаг болон Жидийн дүүрэг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагийг илэрхийлэл юм” хэмээн дүүргийн удирдлага цохон тэмдэглэв.
Тоглолтын эхний минутаас л танхимд халуун, дулаан уур амьсгал ноёлж, баяр хөөр, алга ташилт тасарсангүй. Тоглолтын хүндэт үзэгчид нь ОХУ-аас Монгол Улсын Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Руслан Зайнутдинов болон Дархан-Уул аймгийн засаг захиргааны төлөөлөгчид байлаа.
Энэхүү тоглолт нь жилээс жилд эрчимжиж байгаа, хилийн ойролцоох бүс нутгуудын хамтын ажиллагааны хөгжлийг харуулж байна. 2023 онд Орос-Монголын найрсаг харилцааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хэнтий аймгийн Баян-Овоо сум байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд тус дүүргийн төлөөлөгчид оролцсон байна.
2023 оны Гуравдугаар сард Жидийн дүүрэгт Монгол Улсын Сэлэнгэ аймгийн хөдөө нутгийн уран сайхны 6 хамтлагийн 65 хүний бүрэлдэхүүнтэй баг тус дүүргийн Верхний Ичетуй, Алцак, Армак, Дээд Торей, Улзар зэрэг тосгонд аялан тоглож, концертоо толилуулсан нь мартагдашгүй ул мөр үлдээжээ. Сэлэнгийн чуулгынхан гуравдугаар сарын 3-нд Петропавловка тосгоны С.Б.Жаргаловын нэрэмжит соёл-спортын цогцолборт томоохон бүрэн хэмжээний концертоо толилуулсан байна.
Энэхүү тоглолтын хариуд Жида хотын оршин суугчдын “Миний орон – Миний нютаг” тоглолт 2023 оны 11 сард Сэлэнгэ аймагт тоглогджээ.