images

Санамж бичигт гарын үсэг зурлаа

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2024-02-28

20

Санамж бичигт гарын үсэг зурлаа

ОХУ-ын БНБуриад Улсын Эрүүл мэндийн сайд Е.Ю.Лудупова Монгол Улсад айлчлах явцад буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ний өдөр ХӨСҮТ, Улаан-Үд хотын “ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төв” “Булевиртид” буюу “Мирклудекс Б” эмийн эмчилгээний хугацаа, эмчилгээний үеийн хяналт, анхан болон давтан шинжилгээний шалгуур, арга, технологийн нийцэл, өвчтөний аюулгүй байдал, эмийн чанар, аюулгүй тээвэрлэлтийг хэрхэн хангаж ажиллах талаар тусгайлан хэлэлцэн тохиролцож, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав. Санамж бичигт ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа, Улаан-Үд хотын “ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төв”-ийн Ерөнхий эмч  С.Баглаева нар гарын үсэг зурав.

Уг санамж бичиг байгуулагдсаны дараа сайд Е.Ю.Лудупова: “Бид элэгний Д вирусээр өвчилсөн иргэдийн эмчилгээнд чиглэсэн хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох ажлыг ойрын хугацаанд хийхээр боллоо. ОХУ-ын эмч мэргэжилтнүүд энэ өвчнийг эдгээх хангалттай туршлага хуримтлуулсан түүнээсээ хуваалцахад бэлэн байна. Мөн Буриад Улсын эмнэлгүүдэд элэгний Д вирусээр өвчилсөн иргэдийг хүлээн авч анагаах боломжтой” хэмээн мэдэгджээ.

Тодруулга:

Ийнхүү “Булевиртид” буюу “Мирклудекс Б” эмийн эмчилгээний хугацаа, эмчилгээний үеийн хяналт, анхан болон давтан шинжилгээний шалгуур, арга, технологийн нийцэл, өвчтөний аюулгүй байдал, эмийн чанар, аюулгүй тээвэрлэлтийг хэрхэн хангаж ажиллах талаар тусгайлан хэлэлцэн тохиролцож хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулагдсанаас гадна Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотын Н.А.Семашкогийн нэрэмжит Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах талаар талууд ойлголцолд хүрсэн байна.