images

Монголын цагдаагийнхан орос, буриад дуу дуулна

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-02-26

29

Монголын цагдаагийнхан орос, буриад дуу дуулна

Гуравдугаар сарын 8-ныг угтаж тал нутгийнхны Цагдаагийн ерөнхий газрын алдарт чуулга Улаан-Үд хотноо тоглолтоо хийнэ.

Бичвэр: Петр Санжиев

Монголын цагдаагийн “Сүлд” чуулгыг төлөөлсөн 50 уран бүтээлч БНБуриад Улсын Оросын драмын театрын тайзнаа “Найрамдал” нэртэй тоглолт дөрвөн удаа толилуулна.

Дуучид, найрал хөгжим, найрал дуу, бүжгийн хамтлагийн хоёр цагийн хөтөлбөрт монгол, орос, буриадын алдартай дуунууд, морин хуурын этюд, симфони сюитууд, монгол ардын болон цэрэг, орчин үеийн бүжгүүд багтсан байна. Эдгээр нь чуулгын урын сангийн хамгийн шилдэг үзүүлбэрүүд нь юм.

Одоогоос нэг жилийн өмнө Монголын армийн үүнтэй төстэй ансамбль Буриадад ирж байсан билээ. Тэдний үзүүлбэр үзэгчдээс асар өндөр үнэлгээ авч байв. Монголын цагдаагийн албан хаагчдын чуулга эх орондоо болон гадаадын олон улсын уралдаан тэмцээнд удаа дараа түрүүлж байсан мөн Орост нэг бус удаа тоглолт хийсэн ажээ. Энэ удаад тэд 2024 оны гуравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд тоглох аж.

"Сүлд" чуулга нь 1991 онд байгуулагдсан. Чуулгын нэр нь хүний ​​амьдралын туршид аз авчирдаг, тэнгэрт мордсон ч гэр бүлээ хамгаалж, тэтгэж чаддаг оюун санааны хүчийг илэрхийлсэн бэлгэдлийн утгатай ажээ.

Эх сурв.: https://gazeta-n1.ru/news/culture/

26/02/2024