images

Буриадын Эрүүл мэндийн сайд Монгол Улсад айлчилж байна

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2024-02-26

23

Буриадын Эрүүл мэндийн сайд Монгол Улсад айлчилж байна

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн урилгаар ОХУ-ын БНБуриад Улсын Засгийн газрын Шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайд хатагтай Е.Ю.Лудупова тэргүүтэй Эрүүл мэндийн салбарын төлөөлөгчид 2024 оны 2 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Төлөөлөгчид Улаанбаатар хотын Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаас гадна ЭМЯ-ны удирдлагатай уулзахаар төлөвлөжээ.

Тодруулга:

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.Мурашкогийн урилгаар Улаан-Үд хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ОХУ-ын БНБуриад Улсын Засгийн газрын ордонд албан ёсны уулзалт хийсэн билээ.

Монгол Улс, ОХУ нь 1995 онд Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулжээ. 

Талууд эрүүл мэндийн салбарт боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, өндөр технологийн үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх, нэн шаардлагатай эм бэлдмэлийг нийлүүлэх талаар авч хэлэлцсэн юм. 

Монгол Улс, ОХУ-ын Эрүүл мэндийн сайд нарын уулзалтаар яригдаж тохиролцоонд хүрсэн зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, ялангуяа гепатитын Д вирустэй иргэдийг ОХУ-д хийж буй эмчилгээнд хамруулах талаар манай талаас тавьсан саналыг судлах  зорилгоор  ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудуповагаар ахлуулсан баг Монгол Улсад энэ сарын 25-наас айлчилж байна.