images

Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан төрийн үйлчилгээний "Хурдан" цэгийн үйл ажиллагаатай танилцав.

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2024-02-26

15

Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан төрийн үйлчилгээний "Хурдан" цэгийн үйл ажиллагаатай танилцав.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Б.Ганбат, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Эрдэнэбаяр, мэргэжилтэн Б.Лхагвадолгор нар "Евроазийн мэдээллийн технологийн анхдугаар форум "-д оролцоод буцах замдаа 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын нийслэл Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газарт 2024 оны 01 дүгээр сарын 09-нээс ажиллуулж эхэлсэн “Хурдан” цэгийн үйл ажиллагаатай танилцав. 

Тодруулга:

Энэхүү "Хурдан" цэг ОХУ-ын БНБуриад Улсад амьдардаг Монгол Улсын 400 гаруй иргэнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилготой юм. 

Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэд төрийн үйлчилгээний "E-Mоngolia" системээс авдаг лавлагаа, тодорхойлолтыг энэхүү "Хурдан" цэгээс олгох ба иргэнээс ямар нэгэн бичиг баримт шаардахгүй аж.

Иргэд үйлчилгээний төлбөрийг өөрийн утсан дээрх Монголын арилжааны аль нэгэн банкны аппликейшнээр дамжуулан Qpay-г ашиглан шууд төлөх, банкны аппликейшн байхгүй бол тус цэгээс өгсөн QR кодыг Монгол Улс руу илгээн төлбөр төлөгдсөнөөр үйлчилгээгээ авна.