images

Эрүүл мэндийн сайд нар уулзав

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2024-02-17

33

Монгол Улс, ОХУ-ын Эрүүл мэндийн сайд нар уулзав

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.Мурашкогийн урилгаар Улаан-Үд хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ОХУ-ын БНБуриад Улсын Засгийн газрын ордонд албан ёсны уулзалт хийв.

Монгол Улс, ОХУ нь 1995 онд Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулжээ. Талууд эрүүл мэндийн салбарт боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, өндөр технологийн үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх, нэн шаардлагатай эм бэлдмэлийг нийлүүлэх талаар авч хэлэлцсэн байна. Уулзалтад БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов, Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн нар байлцсан байна.

Тодруулга: Улаан-Үд хотын Анагаахын коллежид Монгол Улсаас 30 оюутан суралцаж байгаа аж.