ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР ЦАГААН САР ТЭМДЭГЛЭВ
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР ЦАГААН САР ТЭМДЭГЛЭВ
Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий Консул Д.Нямцэрэн Монгол үндэстний баяр - Цагаан сарыг тохиолдуулан 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр БНБуриад Улсын Ардын Хурал, Засгийн газар, харилцаа, хамтын ажиллагаатай байгууллагын төлөөллийг хүндэтгэн хүлээн авав.
Хүлээн авалтын үеэр БНБуриад Улсын Дуурь, бүжгийн театрын гоцлон дуулаач, Буриадын Ардын жүжигчин Н.Мөнхзул Б.Шаравын хөгжим "Монголын тал нутаг", С.Чинзоригийн хөгжим "Ус мөрөн олон чиг" дуу, Морин хуурч Н.Нямдоржоор удирдуулсан Морин хуурын чуулга Н.Жанцанноровын хөгжим "Монгол аялгуу", Чи булагийн хөгжим "Түмэн агтын төвөргөөн" аялгуу, Улаан-Үд хотод суралцаж байгаа монгол оюутнууд бүжиг, ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.
Ерөнхий консулын газар мөн өдөр зочдод зориулан "Монгол ёс, заншлын тухай" үзэсгэлэн гаргав.
Үзэсгэлэнд толилуулсан монголын бичгийн соёлын түүх, таван хошуу малын тухай мэдээлэл, Монгол орны гайхамшигт байгаль, гэрийн соёл, тоглоом наадгай зэрэг олон үзмэр зочдын сонирхлыг ихэд татаж байлаа. Хүлээн авалт, үзэсгэлэнг “Тивиком” телевизээр сурталчлав.