Ерөнхий консулын газар "Монгол ёс, заншлын тухай" үзэсгэлэн гаргав
Ерөнхий консулын газар "Монгол ёс, заншлын тухай" үзэсгэлэн гаргав
Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын нийслэл Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар Монгол ёс, заншлаа таниулах ажлын хүрээнд Цагаан сарын баярыг тохиолдуулан "Монгол ёс, заншлын тухай" үзэсгэлэн гаргав. Үзэсгэлэнд толилуулсан монголын бичгийн соёлын түүх, таван хошуу малын тухай мэдээлэл, Монгол орны гайхамшигт байгаль, гэрийн соёл, тоглоом наадгай зэрэг олон үзмэр зочдын сонирхлыг ихэд татаж байлаа.
Үзэсгэлэнгийн талаар Буряад ТВ, Буряад ФМ-ээр сурталчилсан байна.
Зураг дээр: ЕКГ-ын олон нийтийн асуудал хариуцсан ажилтан П.Нарантуяа зочдод үзэсгэлэнгээ танилцуул байгаа нь.
2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр