“Нүүдэлчдийн дуу хоолой – 2024” Буриадад 7 дугаар сарын 12-13-нд болно
“Нүүдэлчдийн дуу хоолой – 2024” Буриадад 7 дугаар сарын 12-13-нд болно
“Нүүдэлчдийн дуу хоолой” фестиваль нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг, Буриад болон хөрш улс орнууд, бүс нутгийнхны хүлээлттэй арга хэмжээний нэг болжээ.
Орос, Хятад, Монгол, Өмнөд Солонгос зэрэг улсын хөгжимчид задгай талбайд тэнгэрийн дор тоглолтоо сонирхуулдаг энэ фестиваль Буриадын Ацагат тосгоны “Талын нүүдэлчин” /Степной кочевник/ цогцолборт 2024 оны 7 дугаар сарын 12-13-ний өдрүүдэд зохион байгуулагдана хэмээн Буриадын Соёлын яам мэдээлжээ.