Буриадын нутгаар дайрсан төмөр замаар 8 сая тонн ачаа тээвэрлэжээ
Буриадын нутгаар дайрсан төмөр замаар 8 сая тонн ачаа тээвэрлэжээ
Орос-Монголын хилийн Наушки-Сүхбаатар боомтоор 2023 онд 8 сая тонн ачаа төмөр замаар тээвэрлэгджээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 1,4 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.
ОХУ-аас Монгол Улс руу тээвэрлэсэн ачаа 2,7 сая тонн (+12,5 хувь), Монголын нутгаар дайруулан БНХАУ руу транзитаар 3,6 сая тонн (1,8 дахин өссөн) харин БНХАУ-аас ОХУ руу транзит ачаа 1,5 сая тонн (1,5 дахин өссөн), Монгол Улсаас ОХУ руу ачаа 172 мянган тонн (-6 хувь) тээвэрлэгдсэн хэмээн Зүүн Сибирийн төмөр замын Хэвлэлийн мэдээнд онцолжээ.