images

"Буриад зоны соёлын хөгжлийн нийгэмлэг"-ийн 7 дугаар их хурал үйл ажиллагаагаа эхэллээ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-02-02

25

"Буриад зоны соёлын хөгжлийн нийгэмлэг"-ийн 7 дугаар их хурал үйл ажиллагаагаа эхэллээ

 

2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 10.00 цагт Улаан-Үд хотын Дуурь,  бүжгийн театрт Бүс нутгийн нийгмийн хөдөлгөөн "Буриад зоны соёлын хөгжлийн нийгэмлэг"-ийн 7 дугаар их хурал үйл ажиллагаагаа эхэллээ. 

Тус хуралд ОХУ (Буриад, Эрхүү, Усть-Орд, Өвөр Байгаль), Монгол Улс, БНХАУ-д оршин суудаг буриад зоны төлөөлөл оролцож байна. Монгол Улсаас  "Буриадын соёл, уламжлалын хөгжлийн сан"-гийн Ерөнхийлөгч С.Билэгсайхан тэргүүлэн буриадууд олноороо суурьшдаг 22 сумын төлөөлөл хүрэлцэн иржээ.   

Хуралд баяр хүргэж БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов, Ардын Хурлын дарга В.А.Павлов нар баяр хүргэж үг хэллээ. 

Хурлын ажиллагаа үргэлжилж байна.