images

Монгол-Оросын хамтарсан "Шидэт Цагаан сар" үзэсгэлэн,  худалдаа Улаан-Үд хотноо 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр нээгдлээ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-02-02

13

Монгол-Оросын хамтарсан "Шидэт Цагаан сар" үзэсгэлэн,  худалдаа Улаан-Үд хотноо 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр нээгдлээ.

Үзэсгэлэн, худалдаа 2 дугаар сарын 04-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Монгол, Оросын 100 гаруй компани үзэсгэлэн, худалдаанд оролцож байна.

Буриадын компаниуд хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гар урлалаа голчлон дэлгэн үзүүлэх бол Монголын компаниуд ноолуур, ноосон эдлэл, хивс, савхин эдлэл, аксессуар, чимэглэл, төрөл бүрийн малгай, бэлэг дурсгалаа толилуулж байна.

Үзэсгэлэн, худалдааны үеэр гэрээ, хэлцлүүд хийгдэхээс гадна хувцасны загварын сурталчилгаа явагдахаар төлөвлөжээ. 

Үзэсгэлэнгийн нээлтэд БНБуриад Улсын Засгийн газрын гишүүд,  Монгол Улсаас БНБуриад Улсын нийслэл Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын төлөөлөл, Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөл оролцон үг хэлэв.