images

Улаанбаатар-Улаан-Үд-ийн хооронд нислэг сэргэлээ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-01-29

31

Улаанбаатар-Улаан-Үд-ийн хооронд нислэг сэргэлээ

 

2024 оны 1 дүгээр сарын 28-ны 03.00 цагт “ИрАэро” компаний CRJ 200 агаарын хөлөг Улаан-Үдээс Улаанбаатар луу анхны нислэгээ үйлдлээ. Ийнхүү Монгол Улс, Буриадын хооронд тасалдсан нислэг эргэж сэргэлээ.

““Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар” маршутын эхний рейсийн нислэгээр Монголоос 11 хүн Буриад руу, Буриадаас 20 хүн Монгол руу ниссэн” хэмээн “Байгаль” нисэх буудлын Ерөнхий захирал Дмитрий Гармаев мэдэгдэв.

«Байкал-Daily» -д дурдсанаар, “ИрАэро” компани 7 хоногт нэг удаа Ням гарагт нислэг үйлдэх аж. “Зорчигчийн тоо нэмэгдэх аваас нислэгийн давтамжийг олшруулахаар төлөвлөж байгаа” гэдгээ Гармаев онцолжээ.

2023 оны 9 дүгээр сард зорчигч хангалтгүй байснаас нислэгээ зогсоосон Монголын “Хүннү Эйр” компанитай харьцуулахад зорчигчийн тооноос хамаарч үнээ уян хатан өөрчлөхөөр зохицуулалт хийх ажээ. Нислэг ердөө 1 цаг үргэлжилнэ.

Тодуулга:

CRJ-200LR – нь Канадын зорчигч тээвэрлэдэг тийрэлтэт хөдөлгүүр бүхий онгоц юм. 1995 онд анхны нислэгээ үйлджээ. Энэ онгоц нь General Electric CF-34B1-ийн хэмнэлттэй шинэ хөдөлгүүр бүхий Канадын Jet CRJ-100 -ийн сайжруулсан загвар юм. Онгоцоор 50 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой.

Эх сурвалж: www.baikal-daily.ru