Монголын төлөөлөгчид Даши Намдаковын үзэсгэлэнд зочиллоо
Монголын төлөөлөгчид Даши Намдаковын үзэсгэлэнд зочиллоо Монголын Соёлын Элч ноён Дамдинсүрэн, Төв аймгийн Нийгмийн бодлогын газар, Соёл, урлагийн газрын дарга нар 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сампиловын нэрэмжит Урлагийн музейд зочиллоо. Зочид Даши Намдаковын буриад, монголын ардын аман зохиолоос сэдэвлэн бүтээсэн бүтээлүүдтэй танилцсан юм. Төлөөлөгчид Даши Намдаковын уран бүтээлийн өвөрмөц, гүн гүнзгий утга санаа, орчин үеийн урлагаар дамжуулан нүүдэлчин ард түмний дотоод сэтгэлийг илэрхийлэх ур чадварыг өндрөөр үнэлэв . "Энэхүү үзэсгэлэн нь хоёр орны соёлын солилцоо, харилцаа холбоог бэхжүүлэх талбар болж байна" гэдгийг Буриадын Соёлын сайд Соёлма Дагаева онцлов. Зураг дээр Монголын төлөөлөгчдийн хамт Буриадын Соёлын сайд Соёлмаа Дагаева