БНБуриад Улс Монгол Улсын Төв аймагт үрийн төмсний тусламж үзүүлнэ
БНБуриад Улс Монгол Улсын Төв аймагт үрийн төмсний тусламж үзүүлнэ
Мөн тус аймагт үр тарианы хангамж, үржлийн мал, гахайн ферм шинээр нээх сонирхолтой байна.
Бичвэр: Оросын Нэгдүгээр сонин
Монгол Улс Буриадаас үрийн төмс авахаар төлөвлөж байна. Энэ тухай Монгол Улсын Төв аймгийн Засаг дарга Дэмбэрэлийн Мөнхбаатар, Буриад Улсын Тэргүүн нарын уулзалт дээр яригдсан хэмээн БНБУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
“Түүхэн нийтлэг байдал, үндэс угсаа биднийг нэгтгээд зогсохгүй манай цаг уурын нөхцөл байдал ч мөн адил төстэй. Манай улсын төмсний 60 хувийг Төв аймаг дангаараа үйлдвэрлэдэг. Манайх хөдөө аж ахуйн тариалалтад ихээхэн ач холбогдол өгдөг, тухайлбал, тус аймагт төмсний тариалалт 12-15 мянган га талбайг эзэлдэг ч ургацын үзүүлэлт хоёр жил дараалан буурч байна. Тиймээс энэ асуудалд та бүхний зөвлөгөө, зөвлөмж хэрэгтэй байна” хэмээн Дэмбэрэлийн Мөнхбаатар хэллээ.
“Ургац буурах нь цаг агаарын таагүй байдал, төмсний өвчин, үрийн сортын шинэчлэл хийгдээгүйтэй холбоотой. Тиймээс Монголын тал Буриадын тариаланчдын талбайд хэдийнэ нотлогдсон Буриадын төмсний бүсчлэн тариалдаг сортуудыг онцгойлон сонирхож байна” гэдгээ Засаг дарга илэрхийлэв.
Хүнс, хөдөө аж ахуйн яаманд болсон уулзалтын үеэр Буриадын тэргүүлэгч төмс тариалагчид ургацаа нэмэгдүүлэх талаар зөвлөгөө өгч, "хоёр дахь талх"-ын батлагдсан сортуудын талаар ярилцав. Бүгд Найрамдах Улсын хөдөө аж ахуйн томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг болох "Гарантия-2" ХХК-ийн Ерөнхий захирал Сергей Пашинскийн хэлснээр, тэдний компани нь хоёрдугаар үеийн “Хатан хаан Анна" сортыг илүүд үздэг бөгөөд ургамал хамгааллын ажлыг тогтмол хийдэг аж. “Гарантиа-2” ХХК-ийн бүтээгдхүүний дийлэнх хувийг намрын улиралд борлуулдаг ч одоо 1000 тонн хоёрдугаар үеийн үрийн төмсийг монгол түншүүдэд нийлүүлэхэд бэлэн байна гэв.
“ПИК” ХХК-ийн агрономич Олег Пак герман гаралтай “Росара” сортын төмс тариалсан туршлагаасаа хуваалцлаа. Тус фирмийн үрийн төмс нь баталгааны гэрчилгээтэй бөгөөд Якутад маш их эрэлт хэрэгцээтэй байдаг ба энэ сорт нь хадгалалтын чанар, амт чанараараа өндөр үнэлэгддэг ажээ. Тус фирм Монгол Улсад 120 тонн анхны нөхөн үржихүйн үр борлуулахад бэлэн болсон байна.
"Газар" хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын захирал Ольга Юшко Оросын хөдөө аж ахуйн төвтэй хамтран хийсэн туршилтуудынхаа талаар ярилаа. Тус ферм өмнө нь Монгол орны цаг уурын онцлогт тохируулан сортын туршилт хийж, бүсчлэх ажил эдгээ хийгдэж байгаа бөгөөд туршилтын эхний жил амжилттай болсон аж.
“Буриадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн 2023 онд хураах төмс, үрийн материал ч аль хэдийнэ борлогдож дууссан ажээ. Монголын түншүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байгаа байгууллагууддаа баярлалаа. Бид хамтран ажиллахад хэзээд бэлэн байна. Өнөөдөр Та бүхэн төмс тариалах чиглэлээр мэргэшсэн манай ургамал тариалангийн байгууллагуудтай танилцлаа. Цаашид бид үрийн сангаа шинэчлэхэд туслах бүх боломжийг авч үзэх болно. 2024 оны үрийн төмсний ургацын нэг хэсэг нь гарцаагүй Монголд очихын тулд бид Буриадын төмс тариалагчидтай энэ асуудлаар хамтран ажиллана. Мөн Буриадын Хөдөө аж ахуйн академийн агрономчдын судалгаа, бүтээн байгуулалтыг сайтар судалж үзэхийг зөвлөж байна; өнгөрсөн жилээс тэнд ургамлын микроклональ үржүүлгийн лаборатори ажиллаж эхэлсэн, судалгааны объект нь эмгэг төрүүлэгч, өвчингүй төмсний бичил булцуу юм" хэмээн Буриадын Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Галсан Дареев монгол нөхдөдөө хандаж хэлсэн үгэндээ тэмлдэглэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Төв аймаг үр тарианы нийлүүлэлт, үржлийн мал аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр харилцан ажиллах, аймгийн нутаг дэвсгэрт шинээр гахайн ферм нээх зэрэг сонирхолтой байгааг илэрхийллээ.
Эх сурв.: Оросын нэгдүгээр сонин
1/16/2024