Ерөнхий консулын газарт төрийн үйлчилгээний "Хурдан" цэг ажиллаж эхэллээ
Ерөнхий консулын газарт төрийн үйлчилгээний "Хурдан" цэг ажиллаж эхэллээ
Төрийн үйлчилгээг хамгийн ойроос Танд хүргэх “Хурдан” цэгийг ОХУ-ын БНБуриад Улсын нийслэл Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газарт 2024 оны 01 дүгээр сарын 09-нээс ажиллуулж эхллээ. ОХУ-ын БНБуриад Улсад амьдардаг Монгол Улсын 400 гаруй иргэнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломж ийнхүү бүрдэв.
Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэд төрийн үйлчилгээний "E-Mоngolia" системээс авдаг лавлагаа, тодорхойлолтыг энэхүү "Хурдан" цэгээс олгох ба иргэнээс ямар нэгэн бичиг баримт шаардахгүй юм. Иргэд үйлчилгээний төлбөрийг өөрийн утсан дээрх Монголын арилжааны аль нэгэн банкны аппликейшнээр дамжуулан Qpay-г ашиглан шууд төлөх, банкны аппликейшн байхгүй бол тус цэгээс өгсөн QR кодыг Монгол Улс руу илгээн төлбөр төлөгдсөнөөр үйлчилгээгээ авна.