images

Монголын домгууд орос хэл дээр хэвлэгдлээ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-01-04

28

С.Дулам: 

Орос хэлээр хэвлэгдсэн ном минь өнөө өглөө DHL-ээр хүрээд ирлээ.  Монголчуудад домог зүй байхгүй гэж нэг үе үздэг байлаа. Дараа нь байгаа домог зүй нь энэтхэгийн хуулбар, төвөдийн зээлбэр гэж үзэх болсон. Тэгснээ зарим монгол угсаатан домог зүйтэй, бүх монголчуудад үгүй гэж үздэг болсон. Аль алинд нь эргэлзэж, судалгаа хийсээр монголчууд өөрсдийн гэсэн ялгаатай домог зүй бүтээсэн гэдгийг нотлон харуулж, одоогоос 42 жилийн өмнө 1982 онд “Дорно дахины судлалын. институтэд” хэл бичгийн ухааны докторын зэрэг (Ph.D) хамгаалж байсан билээ. Шинжлэх ухаанд эргэлзээ их чухал юм. Одоо тэгээд энэ бүтээл маань эртний грек, ром, энэтхэг, египет, скандинавын домог зүйтэй эн зэрэгцээд "Дэлхий дэхиний домог" цувралаар хэвлэгдэн гарлаа. Ном болгон хэвлүүлэх санаачлага гаргаж, их тус хүргэсэн монгол судлаач, орчуулагч Александр Мелехин болон хэвлэлийн редактор Ульяна Мошкова тэргүүт “Бомбора” хэвлэлийн газарт гүн талархал илэрхийлье! Урьд өмнө Хятад (1999) болон Солонгост (2007) хэвлэгдсэн юм.