Хамтран ажиллахаар тогтов
ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОГТОВ
Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Зүүн Сибирийн технологи, удирдлагын улсын их сургуулийн ректор Игорь Геннадьевич Сизовтой уулзан “Монгол-Оросын Бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажиллахаар тогтов.
Уг хамтын ажиллагааны хүрээнд,
БНБуриад Улсад суралцаж байгаа оюутнуудын дунд спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, тус сургуулийн Байгаль нуур дахь зуны кэмпийн үйл ажиллагаанд монгол оюутнууд хамрагдах боломж бүрдүүлэх, Монгол Улсын ТИС-тай оюутан, багш эрдэмтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх эх үндсийг тавих, тус сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг техникийн бүтээлч сэтгэлгээ, шинэ технологи хөгжүүлэх зорилготой Технофест фестивальд Монгол Улсын хил орчмын бүс нутгийн аймгийн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулах юм.