images

Улаан-Үд хотод шинэ жилд зориулсан Орос-Монголын үзэсгэлэн-яармаг нээлтээ хийлээ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-12-20

22

Улаан-Үд хотод шинэ жилд зориулсан Орос-Монголын үзэсгэлэн-яармаг нээлтээ хийлээ

 

Монголын 70 гаруй компани шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.

Бичвэр: Оросын Нэгдүгээр сонин. 2023.12.20

Орос-Монголын шинэ жилд зориулсан хамтарсан үзэсгэлэн - яармагийн нээлт өнөөдөр Улаан-Үд хотноо боллоо. Үзэсгэлэн 12 дугаар сарын 20-24нд үргэлжилнэ. Бүгд найрамдах улсын оршин суугчид Монголын арьс шир, ноолууран бүтээгдэхүүн, гутал, бэлэг дурсгалын зүйл, мөн Буриадын үйлдвэрлэгчдийн хоол хүнс, шинэ жилийн бэлгийг худалдан авах боломжтой хэмээн Буриадын Засгийн газраас мэдээллээ. 

“Та бүхэндээ маш дулаан бараа, бүтээгдэхүүн авчирсан учраас энэ үзэсгэлэн өнөөдөр их эрэлттэй байна. Хүмүүс дулаан, эрүүл мэндэд тустай  бүтээгдэхүүн  худалдаж авснаар эрүүл мэндээ хамгаалж, бататгаж, бидний энэ хамтарсан үйл ажиллагаагаар манай улсуудын шударга, найрсаг харилцаа улам бэхжих болно” гэж Буриадын Улсын Засгийн газрын Монгол Улстай хамтын ажиллагаа хариуцсан сайд Даба-Жалсан Чирипов нээлтийн үеэр хэллээ.

Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул хатагтай Дэмбэрэлийн Нямцэрэн үзэсгэлэнг зохион байгуулахад Буриад Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд энэ удаад Монголын 70 гаруй аж ахуйн нэгж шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгааг онцлов. 

Орос-Монголын үзэсгэлэн Буриадын нийслэлд уламжлал болон дөрөв дэх удаагаа ийнхүү зохион байгуулагдаж байна.

Эх сурв.:gazeta-n1.ru/news/