Хиагтын Шалган нэвтрүүлэх боомтын ачаалал өмнөх үетэй харьцуулахад 48-аас 59 хувь болж өссөн байна
Хиагтын Шалган нэвтрүүлэх боомтын ачаалал өмнөх үетэй харьцуулахад 48-аас 59 хувь болж өссөн байна
Хиагт шалган нэвтрүүлэх боомтын ачаалал 48-аас 59 хувь болж өссөн байна
“Хиагт” Олон улсын боомт дахь ОХУ-ын Буриадын гаалийн алба 2023 оны 11 сарын байдлаар, 162 мянга орчим автомашин, 3 мянга гаруй автобус, 530 мянган зорчигчийн ачаа тээшийг шалган нэвтрүүлжээ.
Суудлын тээврийн хэрэгслийн тоо өнгөрсөн оныхоос 59 хувиар өссөн байна. Мөн хилээр нэвтрэх иргэдийн тоо 48 хувиар, зорчигч тээврийн автобус 22 хувиар өссөн ажээ.
Хиагтын гаалийн газрын дарга Вреж Татевосяны мэдээлснээр, тус боомтоор өдөрт 1600 орчим хүн нэвтэрдэг бол оргил ачааллын үед энэ тоо 2000-д, зарим өдөр суудлын тээврийн хэрэгслийн тоо өдөрт 600-д хүрч байна.
Эх сурвалж: Буриадын Гаалийн Алба, 2023.12 дугаар сар