images

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков:

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-12-14

28

🎙 Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиковын newspress.mn сайтад өгсөн ярилцлагын онцлох эшлэлүүд: 

📌 Орос, Монгол, Хятад улсууд гурван талын «Шинэ цайны зам» аялал жуулчлалын маршрутыг байгуулах төслийг бодитоор хэрэгжүүлж эхэллээ. 

📌 Одоогийн байдлаар Оросын Засгийн газар жил бүр Монголын оюутан залууст зориулан 620 тэтгэлэг хуваарилдаг ба энэ нь гадаадын улс орнуудад олгож буй хамгийн их тооны тэтгэлэгт хуваариудын нэг бөгөөд хүн амд ногдох тэтгэлгийн тоогоор тооцвол Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. 

📌 Монгол Улсын транзит тээврийн боломжийг эдийн засгийн салбарт идэвхтэй ашиглах хэрэгтэй. Би юуны түрүүнд төмөр замын төв коридорыг хөгжүүлэх, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаараас Монголын газар нутгаар дайраад БНХАУ хүртэл зүүн босоо чиглэлийн төмөр замыг бий болгоход харилцан ашигтай хамтран ажиллах тухай ярьж байна. 

📌 Эрчим хүчний салбарт «Зууны төсөл» болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийг боловсруулж байгаа ба түүнийг хэрэгжүүлснээр Монгол Улсыг хийжүүлэх ажлыг эхлүүлэх боломжтой болно. 

📌 ЗХУ-ын техникийн туслалцаатайгаар баригдсан Монголын цахилгаан эрчим хүчний эх үүсвэрүүдийг сэргээн засварлах асуудал тулгамдсан хэвээр байна. Мөн саяхнаас Монголд Оросын загвараар бага оврын атомын цахилгаан станц барих боломжтой гэх шинэ сэдэв хөндөгдөж эхлэв. 

📌 Монголын уламжлалт буюу уул уурхайн бус экспортын бараа бүтээгдэхүүний импортын татварыг огцом бууруулах чиглэлд ажиллахаар тохиролцов. Энэ зорилгоор ЕАЭЗХ (Евроазийн эдийн засгийн холбоо) болон Монгол Улсын хооронд дээр дурдсан нэр төрлийн барааны чөлөөт худалдааны тухай түр хэлэлцээрийг боловсруулна. Мөн Оросын талаас Монголын ноос ноолууран, арьс ширэн бүтээгдэхүүнийг ОХУ-ын болон ЕАЭЗХ-ны зах зээлд борлуулахын тулд Оросын онлайн худалдааны платформуудыг ашиглахыг санал болгож байна. 

📌 Энэ онд хамтарсан «Улаанбаатар төмөр зам» ХК-ийн өрийн асуудлыг бүрэн шийдэж чадсан. УБТЗ нь хоёр улсын хувь тэнцүүлсэн өмч бөгөөд талууд ижил тэгш хариуцлага хүлээнэ. Энэ нь дараа дараагийн хөрөнгө оруулалтууд нь, тэр дундаа төмөр замын шинэчлэл хийх санхүүжилт нь 50:50-ийн тэгш харьцаатай байх болно гэсэн үг юм. 

📌 Сэлэнгэ мөрний урсац бүрэлдэх хэсэгт барихаар төлөвлөж буй гидротехникийн байгууламжуудын Байгаль нуурт үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийн талаарх хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон интернэтээр үр дүнгүй хэлэлцэх түвшнээс төрийн холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдийн хооронд эрчимтэй яриа хэлэлцээ хийх түвшинд хүргэх хэрэгтэй. 

📌 Оросын эдийн засаг гадаад шинэ нөхцөл байдалд дасан зохицож, тогтвортой байдлын өндөр үзүүлэлтүүдийг харуулж байна. Тухайлбал, 2023 оны эцэс гэхэд ДНБ-ий өсөлт 2.8-2.9% байна. Хориг арга хэмжээ нь биднийг улам бүр бие дааж, эдийн засаг, санхүү, аж үйлдвэр, технологи, мэдээлэл, боловсролын бүрэн эрхт байдлаа аажмаар сэргээж, бэхжүүлэхэд түлхэц болж байгаа. 

📌 Бид орчин үеийн дэлхий ертөнцийн олон талт байдлыг тусгаж, нийгэм, эдийн засгийг амжилттай хөгжүүлэх гадаад тогтвортой нөхцөлийг бүрдүүлж, зөвхөн «алтан тэрбум»-ын улс орнуудын бус харин дэлхийн бүх улс орнуудын хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх ёстой олон улсын харилцааны илүү шударга архитектурыг бүрдүүлэхийг хичээх болно. Цаашдаа ямар ч улс орон эсвэл цэрэг, улс төрийн холбоо нь бусдыг хохироон байж өөрсдөө оршин тогтнох эрхгүй. Өөрсдийн аюулгүй байдлыг бусад улс орны аюулгүй байдлыг алдагдуулан байж хангах ёсгүй. 

🔗 Ярилцлагыг бүрэн эхээр нь унших: https://goo.su/Qy4YiU 

 

#ОросМонгол #ХамтынАжиллагаа #Евсиков