ХАА-н Академийнхан Сэлэнгийн сурагчидтай уулзав
ХАА-н Академийнхан Сэлэнгийн сурагчидтай уулзав
Буриадын ХАА-н Академийн Газар зохион байгуулалт, кадастр, нөхөн сэргээлтийн хүрээлэн /ИЗКИМ/-ийн захирал Нямбуу Балданов, Олон улсын харилцааны хэлтсийн дарга Дарья Быстрова нар 2023 оны 12 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Ерөнхий боловсролын хоёр сургуулийн сурагчидтай уулзаж, БНБуриад Улсын ХАА-н Академид элсэн суралцах талаар танилцуулга хийжээ.
Монголын сурагчдыг ОХУ-ын Засгийн газрын квотоор тус академид элсэн, тэтгэлэгтэй, үнэ төлбөргүй суралцах боломжийг бүрдүүлсэн аж.