Монголын мал эмнэлгийнхэн Буриадад зочлов
Монголын мал эмнэлгийнхэн Буриадад зочлов
#partially copied from the Representative office of the MFA of the Russian Federation in Ulan-Ude
Монгол Улсын Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга А.Нарантуяа тэргүүтэй төлөөлөгчид, мөн ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотноо суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн БНБуриад Улсад мал эмнэлгийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд эрдэмтэд, аймгуудын Мал эмнэлгийн газрын төлөөлөл багтжээ.
2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр БНБуриад Улсын Засгийн газрын орлогч дарга бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Г.Е.Дареев өргөтгөсөн байдлаар Монголын Мал эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотноо суугаа Ерөнхий консулын газрын Дэд консул Ч.Батбилэг байлцав.
Уулзалтад айлын талаас Холбооны болон БНУ-ын холбогдох байгууллага, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн "Бурятмяспром", "Зүүн Сибирь" гахайн үйлдвэрийн комплекс, Буриадын ХАА-н Академи оролцлоо.
Талууд Буриад, Монголын хил орчмын бүс нутгийн мал эмнэлгийн хамтын ажиллагааны үндсэн чиглэл, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Төв аймагт гахайн иж бүрэн комплексийн төсөл хэрэгжүүлэх тухай, боловсон хүчин бэлтгэх асуудлуудыг авч хэлэлцэв.