Монгол, Буриадын гаалийнхан уулзав
Монгол, Буриадын гаалийн ажилтнууд уулзав
БНБуриад Улсын Гаалийн даргын үүрэг гүйцэтгэгч Иван Бурлак, Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын дарга Б.Өнөболд нараар ахлуулсан гаалийн ажилтнууд 2023 оны 11 дүгээр сард Хиагтад ажлын уулзалт хийв.
Уулзалтаар Хиагт-Алтанбулаг, Наушки-Сүхбаатар боомтуудад гарсан зөрчлүүд, шалган нэвтрүүлэх боомтуудын дэд бүтцийг хөгжүүлэх, тээврийн хэрэгсэл, иргэдийн хилээр нэвтрүүлэх ажлыг шуурхай болгох, Монгол Улсад бүртгэлтэй, Евразийн эдийн засгийн холбооны нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулж ирсэн тээврийн хэрэгслийг цаг тухайд нь экспортлох, хувь хүмүүсийн бараа импортлох, экспортлох журам, бэлэн мөнгө шилжүүлэх нормыг зохицуулах журам зэрэг асуудлыг хэлэлцэв.