Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловт баяр хүргэв
Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловт баяр хүргэв.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловтой 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр танилцах уулзалт хийж, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдсонд нь баяр хүргэж, Комиссын өмнөх хурлуудаар талуудын гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.
Элчин сайд Ө.Энхтүвшин, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов нар Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, хоёр улсын харилцаанд тулгамдаж буй, шийдэл хүлээсэн асуудлуудыг талуудын эрх ашигт нийцүүлэн дэс дараатай шийдвэрлэхэд тэргүүн ээлжинд анхаарч ажиллах талаар санал нэгдэв.