images

"Тэмүжин" роман В.К.Арсеньевын нэрэмжит "Алс Дорнод" шагналд нэр дэвшжээ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-11-16

19

"Тэмүжин" роман В.К.Арсеньевын нэрэмжит "Алс Дорнод" шагналд нэр дэвшжээ

Буриадын зохиолч Алексей Гатаповын 20 орчим жил хөдөлмөрлөн бүтээсэн, Чингис хааны бага нас, амжилтад хүрсэн үйл явдлыг харуулсан "Тэмүжин" хэмээх уран сайхны түүхэн роман В.К Арсеньевын нэрэмжит "Алс Дорнод" шагналд нэр дэвшжээ.

Оросын соёлыг дэмжих сан 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Москва хотноо  ялагчийг зарлах аж.

Бүх Оросын уран зохиолын "Алс Дорнод" шагнал нь Алс Дорнодтой холбоотой үйл явдлаар сэдэвлэсэн, Оросын олон үндэстний соёлыг түгээсэн ОХУ-ын болон гадаадын уран бүтээлчдэд олгодог нэр хүндтэй шагнал юм.

Буриадын Зохиолчдын Эвлэлийн дарга Сергей Доржиев "Тэмүжин" романыг орос хэлнээс буриад хэлнээ хөрвүүлжээ. 

"Буриад хэлийг 2021-2030 он хүртэл дэмжин хөгжүүлэх" улсын хөтөлбөрийн хүрээнд Буриадын Соёлын яам уг номыг буриад хэлээр хэвлэх санхүүжилтийг олгожээ.