images

60 ХОНОГИЙН ДОТОР ТОРГУУЛИА ТӨЛНӨ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-11-06

15

60 ХОНОГИЙН ДОТОР ТОРГУУЛИА ТӨЛНӨ

ОХУ-ын “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ногдуулах торгуулийг гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн эзэмшигч ОХУ-ын газар нутгийг орхин гарахаасаа өмнө болон торгуулснаас хойш 60 хоногийн дотор заавал барагдуулсан байх талаар ОХУ-ын “Захиргааны зөрчлийн тухай” хуульд өөрчлөлт орсон байна. Хууль 2023 оны 8 дугаар сарын 15-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба торгуультай холбоотой мэдээллийг Замын хяналтын улсын албаны гибдд.рф сайтын “Проверка штрафов ГИБДД” хэсэгт орж шалгах боломжтой аж.