ЕКГ "Буряад ТВ"-тэй хамтран ажиллана
ЕКГ "Буряад ТВ"-тэй хамтран ажиллана
Ерөнхий консул Д.Нямцэрэн "Буряад ТВ"-ийн захирал ноён В.Г.Раднаевыг ЕКГ-ын Ёслолын өргөөнд 2023 оны 11 дүгээ сарын 02-ний өдөр хүлээн авч уулзан ЕКГ-ын үйл ажиллагаа, Монгол-Буриадын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн хүрсэн үр дүнгийн талаар мэдээлэл хийн, хамтран ажиллах тухай "Буряад ТВ"-ийн дэвшүүлсэн саналын талаар ярилцав.
"Буряад ТВ" нь 2 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлж, нэвтрүүлгээ буриад хэл дээр түгээдэг, буриад хэлний боловсролын ТВ юм. Тус телевиз нь Монгол-Оросын соёлын сарын хүрээнд 2023 оны 10 дугаар сард Улаан-Үд хотноо оршин суудаг монгол иргэд, оюутнууд, жүжигчдийг оролцуулсан 8 цуврал нэвтрүүлэг хийсэн байна.
"Буряад ТВ" нь Монгол Улсын Үндэсний олон нийтийн телевиз, ТВ-8, Малчин телевизүүдтэй хамтын ажиллагааныы гэрээтэй ба харилцан контент солилцох, харилцан бие биенээсээ суралцах хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг аж. 2023 онд Архангай аймгийн нутагт зургийг нь авсан "Нүүдэлчин" баримтат кинонхоо нээлтийг энэ оны 11 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотын Оросын соёл, шинжлэх ухааны төвд хийнэ гэдгээ тус телевизийн захирал В.Г.Раднаев мэдэгдлээ.
ЕКГ "Буряад ТВ"-тэй тодорхой сэдэв, хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар тогтлоо.
Уулзалтад Консул Ц.Ганхуяг, Б.Батчулуун, Дэд консул Ч.Батбилэг, ажилтан Г.Чингис нар, "Буряад ТВ"-ийн Ерөнхий редактор хатагтай Г.Ж.Тулупова байлцав.