images

Монгол Улсад Буриадын нарс ургана

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-10-27

25

Монгол Улсад Буриадын нарс ургана

🌲Аравдугаар сарын 23-нд болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Виктория Абрамченко Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Буриадаас 🌲2 сая нарсны үрийг гардуулан өглөө. Монголын талд 2024 онд тариалах таван мянган суулгацын гэрчилгээ олголоо.

🤝Мод тарих ажил нь Орос, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны илэрхийлэл болон “Тэрбум мод” Монголын үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагийн нэг жишээ юм. 

💬 - Мод тарих нь өнгөрсөн жил Буриадад болсон Орос-Монголын эдийн засгийн форумын хүрээнд байгуулсан гэрээний үргэлжлэл юм. Мөн ойжуулалтад суулгацаар туслана гэж тохиролцсон. Бид нарс болон бусад төрлийн модыг үржүүлж, бүгд найрамдах улсад хэд хэдэн үржүүлгийн газар байгуулж байна, - гэж Алексей Цыденов тэмдэглэв. 

Ойн мэргэжилтнүүд хөрш орны мэргэжилтнүүдэд байнга тусалдаг. Монголд хандивласан үр нь маш сайн чанартай бөгөөд соёололт сайтай байх болно гэж БНБуриад Улсын ойн үржүүлгийн газрын мэргэжилтнүүд баталж байна.

Эх сурвалж: egov-buryatia.ru