Монгол, Буриадын бизнес уулзалт болов
Монголд Олон Улсын Бизнес уулзалт болов
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны 10 дугаар саын 24-ний өдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Монгол, Буриадын бизнес эрхлэгчдийн бизнес-уулзалт арга хэмжээ болж уг үйл ажиллагаанд БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов, Монгол Улстай харилцах сайд Ж.Чирипов нарын тэргүүлсэн буриадын бизнесмэнүүд, Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Д.Энхтүвшин тэргүүлсэн Монгол Улсын бизнесмэнүүд оролцжээ.
Буриадын бизнес эрхлэгчдийн аялалыг Буриадын Экспортыг Дэмжих Төв, “Байгаль Экспо” компани зохион байгуулсан байна.
Тус бизнес уулзалтаар талууд Монгол-Оросын ЗГХК-ын 25 дугаар хуралдааны үр дүнгээр бий болсон бизнес боломжийг хэрхэн хэрэгжүүлэх, Монгол, Буриадын жижиг, дунд бизнесийн хамтын ажиллагаа, хэрэгжиж байгаа төслүүдийг хөгжүүлэх, цаашдын шинэ төслүүдийн талаар, түүнчлэн татварын орчин, мэргэжлийн хяналтын системийн талаар ярилцсан байна.