Буриадын оюутнууд Сэлэнгэ аймагт
Буриад Улсын Их сургуулиас зохион байгуулсан “Монгол хэлний 7 хоног” арга хэмжээнд байр эзэлсэн 10 оюутан, 1 багшийг 2023 оны 05 дугаар сарын 05-аас 07-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудаар аялуулж МСҮТ, “Монгол-Оросын Найрамдлын музей”, байгалийн үзэсгэлэнт газар “Сайханы хөтөл”, Сэлэнгэ аймгийн Хөгжимт Драмын Театрт соёл урлагийн арга хэмжээг үзүүлж танилцуулсан нь.