Улаанбаатар хотын дарга Улаан-Үдэд зочлов
Улаанбаатар хотын дарга Улаан-Үдэд зочлов
Энэ есдүгээр сарын 17-ны өдөр /2022.09.17/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазар тэргүүтэй Монголын төлөөлөгчид Улаан-Үд хотод айлчиллаа. Айлчлалын хүрээнд эрүүл мэндийн аялал жуулчлал, худалдаа аж үйлдвэрийн хамтын ажиллагааны салбарын харилцааг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан хэмээн Буриадын засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.