images

ТӨВ АЙМАГ: Буриад Улс 2024 оны хаврын тариалалтад зориулж төмсний үрийн дэмжлэг үзүүлнэ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-10-23

17

ТӨВ: Буриад Улс 2024 оны хаврын тариалалтад зориулж

төмсний үрийн дэмжлэг үзүүлнэ

 

Зуунмод, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденов тэргүүтэй зочид төлөөлөгчид Төв аймагт айлчиллаа.

Зочид, төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр тус аймаг 2007, 2009 онд Бүгд Найрамдах Буриад Улсын Яруны аймагтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг үргэлжлүүлэх, цаашид харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн Буриад Улсын тэргүүн Төв аймгаас тавьсан хүсэлтийн дагуу 2024 оны хаврын тариалалтад зориулж үр шинэчлэх зорилгоор төмсний үрийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.