Буриадын урлагийнхан Төв аймгийн "Монгол туургатан" театрт тоглов
Буриадын урлагийнхан Төв аймгийн "Монгол туургатан" театрт тоглов
БНБуриад Улсын урлагийн мастерууд Төв аймгийн Зуунмод хотын Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Монгол туургатан" театрын өвлийн нээлтэд Монгол Улсын уран бүтээлчдийн хамт тоглов. 2023 оны 10 дугаар сарын 22-ний үдэш болсон эл тоглолт маш их хүлээлттэй, үзэгч дүүрэн, амжилттай болжээ. Тоглолтод УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Монгол-Оросын Парламентын бүлгийн дарга Н.Энхболд, БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов нарын тэргүүтэй төр засгийн удирдлага хүрэлцэн ирсэн байна.
Буриадын урлагийнхан 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд Монгол-Оросын найрамдлын өдрийг тохиолдуулан "Найрамдал" тоглолт толилуулна.