images

БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралд оролцоно

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-10-22

41

БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралд оролцоно

 

БНБуриад Улсын Тэргүүн Алексей Цыденов ажлын айлчлал хийхээр Улаанбаатар луу мордлоо. Тэрбээр Орос-Монголын Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралд оролцох аж.

Үүнээс гадна Алексей Цыденов 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотын “Монгол туургатан” театрын өвлийн нээлтэд оролцох Буриадын урлагийнхны тоглолтыг үзэхээр төлөвлөжээ.

Орос-Монголын Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хурал 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод эхэлнэ. ОХУ-ын Засгийн газрыг Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченко, Монгол Улсын Засгийн газрыг Засгийн газрын шадар сайд Чимэдийн Хүрэлбаатар ахлах аж.

10 дугаар сарын 23-ны өдөр Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрийн 63 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Соёлын төв  өргөөнд Буриадын жүжигчид “Найрамдал” концерт тоглоно гэж Буриадын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
 

Эх сурвалжНомер один