images

Буриадын уран бүтээлчид Монголд тоглолт хийнэ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-10-20

19

Орос-Монголын найрамдлын өдрүүдийг тохиолдуулан Буриадын уран бүтээлчид Монголд тоглолт хийхээр бэлтгэж байна

  🔥Монгол Улсад 10-р сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар, Зуунмод хотуудад баярын хоёр тоглолт болно.

  💥Төв аймгийн Зуунмод хотод байрлах Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Монгол туургатан театр 10 сарын 22-нд өвлийн улирлын нээлтээ хийнэ. Аймгийн удирдлагууд Буриадын уран бүтээлчдэд урилга илгээжээ.

💥10-р сарын 23-нд Улаанбаатар хотын “Соёлын төв өргөө” концертын их танхимд “Найрамдал” тоглолт болно. Дуурийн уран бүтээлчдээс Г.Ц.Цыдынжаповын нэрэмжит Буриад Улсын дуурь, бүжгийн академик театрын гоцлол дуучин ЗХУ-ын ардын жүжигчин, супер-сопрано Галина Шойдагбаева дуулах ба балетчид “Гоо үзэсгэлэнгт Ангара”, “Щелкунчик” балетын “Ягаан вальс”-ыг бүжинэ. Хөтөлбөрийн сонгодог хэсэгт дуурийн тэргүүлэх гоцлол дуучид, театрын найрал хөгжимчид тоглоно.

💫Буриадын гавьяат жүжигчин Чингис Раднаев, Буриадын гавьяат жүжигчин Мадэгма Доржиева, “Байкал” театр, ардын дуу, хөгжмийн “Забава” чуулга, М.Жапхандаевын нэрэмжит Буриадын Улсын цирк тус тус тоглоно.

💐Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдээр баярын концертууд тоглогдоно. Мөн энэ өдрүүдэд Монгол Улсын нийслэлд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын 25 жилийн ойн хурал болно гэж БНБуриад Улсын Засгийн газрын мэдээнд өгүүлжээ.

https://t.me/buryatiaofficial

egov-buryatia.ru