Үзэсгэлэн-худалдаа үргэлжилж байна. 2023.10.19
БНБуриад Улсын ЗГ, Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын дэмжлэгтэйгээр Улаан-Үд хотноо энэ оны 3 дахь удаагийн үзэсгэлэн-худалдаа явагдаж байна. Монголоос 70 орчим бизнес эрхлэгчид хүрэлцэн иржээ.
Үзэсгэлэн-худалдааг сонирхохоор БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов хүрэлцэн ирээд, Өмнөх үзэсгэлэн-худалдаанд Монголоос 50 орчим бизнес эрхлэгчид оролцож байсан бол энэ удаа 70-аад бизнесмэнүүд иржээ. Бүтээгдхүүний төрөл ч нэмэгдсэн байна хэмээн хэлсэн байна.