images

Монголын бизнес эрхлэгчид Улаан-Үд хотноо 2023 оны 3 дахь удаагийн үзэсгэлэн-худалдаанд оролцож байна

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-10-19

20

Монголын бизнес эрхлэгчид Улаан-Үд хотноо 2023 оны 3 дахь удаагийн үзэсгэлэн-худалдаанд оролцож байна

 

Энэ удаагийн үзэсгэлэн-худалдаа нь БНБуриад Улсын Засгийн газар, Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын дэмжлэгтэй 2023 онд зохион байгуулагдсан 3 дахь удаагийн арга хэмжээ юм.

Үзэсгэлэнгийн  нээлтэд БНБуриад Улсын Монгол Улстай харилцах сайд Д.Ш.Чирипов, Ерөнхий консулын газрын Дэд консул Ч.Батбилэг нар оролцов.

Монгол Улсын бизнес эрхлэгчид энэ удаагийн үзэсгэлэнд  ноос, ноолуур, арьс ширэн эдлэл, хивс, гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэг дурсгал зэрэг олон төрлөөр оролцож байна.

Монгол, Оросын 100 орчим бизнес эрхлэгчид оролцсон уг үзэсгэлэн-худалдаа 2023 оны 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Улаан-Үд хотын Спорт цогцолборт үргэлжлэн явагдана.