images

Монгол Улс, БНБуриад Улсын харилцааны товчоон

Монгол Улс БНБуриад Улсын харилцааны товчоон

2023-10-13

101

МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН БНБУРИАД УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧООН

                Монгол Улсын Ерөнхий консулын газар ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод 1991 оны 7 дугаар сарын 01-нд албан ёсоор нээгдсэн нь Монгол Улс, ОХУ-ын БНБуриад Улсын харилцааг улам идэвхжүүлэхэд чухал түлхэц болсон билээ.

                 Өнгөрсөн хугацаанд Монгол, Буриадын харилцаа бүхий л салбар чиглэлээр  өргөжин хөгжиж иржээ.

            Монгол-Буриадын харилцааны эрх зүйн гол үндсийг Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцлүүд нэн ялангуяа 2001 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан “Монгол Улсын Их Хурал, БНБуриад Улсын Ардын Хурал хоорондын хамтын ажиллагааны протокол”, 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын ”Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээр”, "Монгол, Оросын бүс нутгийн хамтын ажиллагааг 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр" бүрдүүлж байна. 

Айлчлал

Монголын талаас

Төрийн тэргүүний түвшинд

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 онд;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009, 2010 онд.

Хууль тогтоох байгууллагын түвшинд

  • Монгол Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид 2001 онд БНБуриад Улсын ойд оролцов;
  • Монгол Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж 2007 оны 7 сард БНБуриад Улсын Тэргүүн Л.В.Потапов, АХ-ын дарга А.Г.Лувсанов нартай уулзав;
  • Улсын Их Хурлын Дэд дарга Н.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид 2006 онд Алтаргана наадамд оролцов;
  • Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл 2010 онд айлчлав;
  • УИХ-ын Дэд дарга Л.Цог 2012 онд “Байгалийн эдийн засгийн форум”-д оролцов;
  • УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид 1998 онд Буриад Улсын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцов;
  • Монгол Улсын УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ц.Баасанхүү, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгч нар 2014 онд айлчлав;
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Арвин нар 2015 оны 8 дугаар сард “Байгальский диалог” Олон Улсын чуулга уулзалтад оролцов;
  • УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Д.Арвин нар 2016 онд айлчлав;
  • УИХ-ын Дэд дарга Р.Гончигдорж тэргүүтэй төлөөлөгчид “Фашизмыг ялахад Монголын оролцоо түүхэн туршлага ба хойч үедээ үлдээх сургамж” сэдэвт Бага хуралд оролцов;
  • УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан 2017 онд айлчлав;
  • Улаан-Үд хотноо болсон “Байгалийн боловсролын чуулга уулзалт”-нд УИХ-ын гишүүн, Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид 2018 онд Монгол-Буриадын бизнес чуулга уулзалтад оролцов;
  • УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Анандбазар нар 2021 онд Дорнын Эдийн засгийн Чуулганд оролцохоор Улаан-Үд хотоор дайран өнгөрөхдөө ОХУ-ын Буриадын Ардын Хурлын дарга, Дэд дарга нартай уулзсан;
  • УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нар 2021 оны 10 дугаар сард “Евроазийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-нд оролцохдоо БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов, Ардын Хурлын дарга В.А Павлов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийсэн.

Гүйцэтгэх засаглалын түвшинд

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр 2009 онд айлчлав;
  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 онд айлчилсан;
  • Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн ахалсан Засгийн газрын Дэд комиссын хурал болж протокол байгуулав;
  • Эрүүл мэндийн Дэд сайд Н.Удвал 2002 онд айлчлав;
  • БСШУЯ-ны ТНБД Б.Мишигжав тэргүүтэй төлөөлөгчид 2003 онд айлчлав;
  • Соёл, спорт, аялал жуулчлалын Дэд сайд М.Түмэнжаргал тэргүүтэй төлөөлөгчид 2012 онд айлчлав;
  • Зам, тээврийн яамны ТНБД Б.Батзаяа 2012 онд “Байгалийн эдийн засгийн форум”-д оролцов;
  • Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид 2013 онд Алтанбулаг-Хиагтын боомтын үйл ажиллагаатай танилцав;
  • Монголын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин 2014 онд айлчлав; 
  • ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид “Baikal Trade-2019” Монгол-Оросын хамтарсан бизнесийн чуулга уулзалтад оролцов;
  • Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 9 дүгээр сард ОХУ-д айлчлал хийх замдаа Буриадын удирдлагуудтай уулзалт хийсэн;
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 5 дугаар сард ОХУ-д албан айлчлал хийхээр явах замдаа Улаан-Үд хотоор дайран өнгөрч ОХУ-ын Буриадын удирдлагуудтай уулзалт хийсэн;
  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар 2021 оны 6 дугаар сард Улаан-Үд хотоор дайран өнгөрөхдөө ОХУ-ын Буриадын удирдлагуудтай уулзалт хийсэн;
  • УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2021 оны 09 дүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ Буриадын ЗГ-ын орлогч дарга В.Б.Цыбикжаповтой уулзсан;
  • Mонгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг 2022 оны 11 дүгээр сард Москва хотноо болох хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцох замд нь БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзав;
  • УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид 2023.04.03-06-ний өдрүүдэд Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан бүс нутаг болон хил орчмын асуудлаарх Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны Дэд комиссын хуралдаанд оролцов;
  • Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга тэргүүтэй төлөөлөгчид 2023.06.03-ний өдөр БНБуриад Улс байгуулагдсаны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцон Монгол Улсын Засгийн газрын баяр хүргэсэн мэндчилгээ дэвшүүлэв;
  • УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд,  Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2023.09.08-09-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын Эдийн засгийн YIII Форумд оролцох замд нь БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзав.
  • Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх тэргүүтэй “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Эрхэмзаяа, “Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн импортын гэрээний мэргэжилтэн С.Мандахтөр нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын төлөөлөгчид ОХУ-ын “СО-ЕЭС” Хувьцаат нийгэмлэгийн салбар – Буриадын РДУ-ын удирдлагатай 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр БНБуриад Улсын Засгийн газрын ордонд ажлын албан ёсны уулзалт хийв.
  • 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдөр ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.Мурашкогийн урилгаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Улаан-үд хотноо ажлын айлчлал хийн хоёр улсын эрүүл мэндийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээр хийв. /Гол сэдэв: Элэгний дельта вирус бүхий монгол иргэдийн Буриад улсад эмчилгээнд хамруулах тухай/
  • Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын Дэд сайд нарын VIII уулзалт 2024 оны 10-р сарын 29-30-ний өдрүүдэд Улаан-Үд хотноо зохион байгуулагдах үеэр Монголын төлөөлөгчдийн ахлагч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Даваажаргал ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Дмитрий Вахруковтой 2 талын уулзалт хийв. Уг арга хэмжээний үеэр ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч А.Даваажаргал БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденовтой уулзан хоёр талын аялал жуулчлалын асуудлаар хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар тогтов.

Нийслэл, аймгийн удирдлагын түвшинд

  • Сэлэнгэ аймгийн Засаг дарга Л.Алтангэрэл тэргүүтэй төлөөлөгчид 1998 онд айлчлан хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав. Тус аймгийн ИТХ-ын дарга Д.Очирбат, Буриадын АХ-ын дарга М.Семёновтой парламент хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав;
  • Сэлэнгэ аймгийн Засаг дарга Р.Нямсүрэн тэргүүтэй төлөөлөгчид 2002 онд айлчлан Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулав;
  • Орхон аймгийн ИТХ-ын дарга Ш.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид 2002 онд айлчлан хамтын ажиллагааны протокол байгуулав;
  • Эрдэнэт хотын Засаг даргын орлогч Д.Оюунбат тэргүүтэй төлөөлөгчид 2002 онд айлчлан хотууд хооронд харилцаа тогтоов;
  • Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Санжжав 2014 оны 3 дугаар сард айлчлав;
  • Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 11 дүгээр сард айлчлав;
  • Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2015 онд Улаан-Үд хотноо зохиогдсон Улаанбаатар хотын соёлын өдрүүдэд оролцов;
  • Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2016 онд Улаан-Үд хотын 350 жилийн ойд оролцов;
  • Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 1 дүгээр сард айлчлав;
  • Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 10 дугаар сард “Baikal AgroFarm” хөдөө аж ахуйн арга хэмжээнд оролцов;
  • Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 3 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд айлчлав;
  • Булган аймгийн Засаг дарга З.Батзориг 2019 онд айлчлав;
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаан-Үд хотноо албан айлчлал хийв. Айлчлалаар БНБуриад Улсын тэргүүн А.С.Цыденов болон Улаан-Үд хотын дарга И.Ю.Шутенков нартай албан ёсны уулзалт хийж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, нийгэм, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан;
  • Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж тэргүүтэй 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2022.05.09-ний өдөр Улаан-Үд хотод айлчилж, тэднийг БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов, Засгийн газрын гишүүд, бизнесийн төлөөлөгчид хүлээн авч  уулзалт хийв;
  • Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нар 2023.01.05-09-ний өдрүүдэд Улаан-Үд хотод айлчлал хийв;
  • Дархан-Уул аймаг Засаг дарга Б.Азжаргал, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид 2022.06.18-ны өдөр Улаан-Үд хотноо айлчилж, Улаан-Үд хот үүсэн байгуулагдсаны 356 ойн арга хэмжээнд оролцов; 
  • Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэч Х.Арман нар Улаан-Үд хотноо, Дорнод аймгийн Чойбалсан хотын Засаг дарга О.Пүрэв-Очир 2023 оны эхний хагас жилд Өвөр Байгалийн Чита хотноо тус тус айлчлав. Чойбалсан хотын Засаг дарга О.Пүрэв-Очир Өвөр Байгалийн Чита хотноо Чойбалсан, Чита хотын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав.
  • 2023.06.17-18-ны өдрүүдэд Улаан-Үд хотын 357 жилийн ойн арга хэмжээнд  Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Эрдэнэт хотын ИТХ-ын тэргүүлэгч М.Түмэнжаргал, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцон Улаан-Үд хотын удирдлагуудтай хамтын ажиллагааны талаар уулзалт хийсэн.
  • БНБуриад Улсын Тэргүүн, Засгийн газрын газрын дарга А.С.Цыденовын урилгаар Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй тус аймгийн газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд БНБуриад Улсад 2024 оны 01 дүгээр сарын 14-16-ны хооронд ажлын айлчлал хийв.

  • Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй тус аймгийн газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд нийт 16 хүний бүрэлдхүүнтэй төлөөлөгчид 2024 оны 7 дугаар сарын 26-28-ний өдрүүдэд тус аймагт Буриад зоны “Алтаргана” Олон улсын XV наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд туршлага судлах, төлөвлөгөө хэлэлцэх зорилгоор 2024 оны 4 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод ажлын айлчлал хийв.

  • БНБуриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденовын урилгаар Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав тэргүүтэй тус аймгийн төлөөлөгчид 2024 оны 06 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд БНБуриад улсад ажлын айлчлал хийв.

БНБуриад Улсын талаас

Улсын Тэргүүний түвшинд

  • Тэргүүн Л.В.Потапов 1995 онд айлчлав;
  • Тэргүүн Л.В.Потапов 2002 онд Алтанбулаг боомтын хил, гаалийн нэвтрэн өнгөрүүлэх барилгыг ашиглалтад өгөх арга хэмжээнд оролцов;
  • Тэргүүн В.В.Наговицын 2007 онд Монгол-Оросын Эдийн засгийн Форумд оролцов;
  • Тэргүүн В.В.Наговицын 2008 оны 1 дүгээр сард албан ёсоор айлчлав;
  • Тэргүүн В.В.Наговицын 2009 онд Монголд зохиогдсон ОХУ-ын соёлын өдрүүдийн хүрээнд ажлын айлчлал хийв;
  • Улсын Тэргүүн А.С.Цыденов 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон;
  • Улсын Тэргүүн А.С.Цыденов 2018 онд Улаанбаатар хотод айлчилсан
  • Улсын Тэргүүн А.С.Цыденов 2023 оны 10 дугаар сард Монгол-Оросын ЗГХК-ын Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан БНУ-аа төлөөлөн оролцож, Сайд Б.Тулгатай боомтын хөгжлийн асуудлаар албан уулзалт хийсэн.
  • 2024 оны 7 дугаар сарын 26-28-ний өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдсан Алтаргана XV Олон улсын наадамд  БНБуриад Улсын төлөөлөгчдийг Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов, Ардын Хурлын дарга В.А.Павлов нар тэргүүлэн, Ардын Хурлын 30 орчим гишүүн биечлэн оролцов.
  • Улсын Тэргүүн А.С.Цыденов В.В.Путиний 2024 оны 9-р сарын 3-ний өдөр Монгол Улсад хийсэн айлчлалын бүрэлдхүүнд багтан, Халх голын ялалтын 85 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцов.
  • Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачилгаар 2024 оны 10 дугаар сарын 19-20-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан хотод Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Монгол-Оросын Хөдөө аж ахуйн салбарын стратегийн түншлэл” Агрофорум 2024, “Алтан намар-2024” ургацын баяр,  “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа” зэрэг арга хэмжээ зохион байгуулагдахад БНБуриад Улсаас А.С.Цыденов тэргүүтэй Засгийн газар, Ардын Хурлын гишүүд, Буриадын хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид, мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, хөнгөн үйлдвэрийн төлөөлөгчид, Буриад Улсын Хөдөө аж ахуйн академийн төлөөлөл нийт 86 хүн оролцов.

Ардын Хурлын түвшинд

  • Ардын Хурлын дарга А.Г.Лувсанов 2001 оны 1 дүгээр сард Ардчиллыг шинээр болон шинэчлэн тогтоосон орнуудын 5 дугаар Бага хуралд оролцов;
  • Ардын Хурлын дарга М.И.Семёнов 2002 онд Сэлэнгэ аймагт айлчлав;
  • Ардын Хурлын дарга А.Г.Лувсанов айлчлав;
  • Ардын Хурлын дарга М.М.Гершеевич 2009 онд Монгол Улсад айлчлав;
  • Ардын Хурлын орлогч дарга Ц.Б.Батуев тэргүүтэй төлөөлөгчид 2012 онд Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, СБД-ийн ИТХ-тай хамтран ажиллахаар тогтов;
  • Ардын Хурлын дарга Ц.Э.Доржиев 2014 онд айлчлав;
  • Ардын Хурлын дарга Ц.Э.Доржиев 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон.
  • БНБуриад Улсын Ардын Хурлын дарга А.Павлов тэргүүтэй Ардын Хурлын Дэд дарга Баяр Гармаев, Залуучууд, үндэстэн, шашин, бүс нутаг хоорондын харилцаа хариуцсан хорооны дарга Виталий Лыгденов, Ардын Хурлын гишүүн Анатолий Кушнарёв нарын Ардын Хурлын төлөөлөгчид "Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ой"-н хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 05-06-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын урилгаар тус аймагт зохион байгуулагдаж байгаа баярт оролцов.

  • БНБуриад Улсын Ардын Хурлын дарга А.Павлов тэргүүтэй Ардын Хурлын 20 гаруй гишүүд 2024 оны 7-р сарын 26-28-ний өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдсан Алтаргана XV Олон улсын наадамд оролцов.

Гүйцэтгэх засаглалын түвшинд

  • Буриадын Сайд нарын зөвлөлийн дарга В.С.Саганов 1992 оны 1 дүгээр сард айлчилсан;
  • БНБуриад Улсын Засгийн газрын хөдөө аж ахуйн асуудал орлогч Л.Д.Турбянов тэргүүтэй төлөөлөгчид “Мах Экспорт - 2002” арга хэмжээнд оролцов;
  • БНБуриад Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Ж.Батуев тэргүүтэй төлөөлөгчид 2008 онд Сэлэнгэ аймагт ажиллан, мал амьдаар авах асуудлаар хэлэлцэв;
  • БНБуриад Улсын Аж үйлдвэрийн сайд А.С.Мишенин тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 10 дугаар сард “Монгол-Оросын хамтын ажиллагаа - 2017”-д оролцов;
  • БНБуриад Улсын Засгийн газрын даргын эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч И.И.Зураев тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сард “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээнд оролцов.
  • 2023 оны 8 дугаар сарын 15-18-ний өдрүүдэд БНБуриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Г.Дареев тэргүүтэй, бүрэлдхүүнд нь Сангийн сайд Георгий Мадаев, Монгол Улстай хамтран ажиллах сайд Даба-Жалсан Чирипов, Мал эмнэлгийн удирдах газрын дарга Амгалан Дармаев нар багтсан төлөөлөгчид Монгол Улсад айлчлан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нартай ажлын уулзалт хийв.

  • Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн урилгаар ОХУ-ын БНБуриад Улсын Эрүүл мэндийн сайд Е.Ю.Лудупова 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад айлчлав.
  • БНБуриад Улсын Эрүүл мэндийн сайд Е.Ю.Лудупова 2024 оны 8-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад ОХУ-ын төлөөлөгчдийг ахлан оролцов.
  • 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо явагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх Дэд комиссын 16 дугаар хуралдаанд БНБуриад Улсын Засгийн газрын Дэд дарга бөгөөд Эдийн засгийн сайд Е.Кочетова, Аялал, жуулчлалын сайд Алдар Доржиев нар оролцов.

 

Байгуулсан зарим хэлэлцээр

  • Монгол Улс, БНБуриад Улсын эдийн засаг, хил орчмын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр /1999 он/
  • Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын БНБуриад Улсын Ардын Хурал хоорондын хамтын ажиллагааны Протокол /2001 оны 2 дугаар сарын 15/
  • Монгол Улсын Сэлэнгэ аймгийн ИТХ, БНБуриад Улсын Ардын Хурал хоорондын хамтын ажиллагааны гэрээ /2002 он/
  • Сэлэнгэ аймаг, БНБуриад Улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны Протокол /2002 он/
  • Орхон аймаг, БНБуриад Улсын хоорондын хамтын ажиллагааны Протокол /2002 он/
  • Эрдэнэт хот, Улаан-Үд хот хооронд харилцаа тогтоох тухай Гэрээ /2002 он/
  • Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогын хүрээнд Ерөнхий консулын газар, Буриадын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах Гэрээ /2009 он/
  • Улаанбаатар хот, Улаан-Үд хот хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг /2015 он/
  • Сэлэнгэ аймаг, БНБуриад Улсын мал эмнэлгийн байгууллага хооронд хамтран ажиллах Санамж бичиг /2023 он/
  • "Хилийн усыг ашиглах, хамгаалах тухай" Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1995 онд байгуулсан Хэлэлцээрийг хэрэгжүүлэх Хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 22-23-ний өдрүүдэд Улаан-Үд хотноо болж, хэлэлцсэн асуудлаар Протокол байгуулав.
  • Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын Дэд сайд нарын VIII уулзалт 2024 оны 10-р сарын 29-30-ний өдрүүдэд Улаан-Үд хотноо явагдан уулзалтын үр дүнгээр Протокол байгуулав.

 

  • 2024 оны 02 дугаар сарын 27-ний өдөр ХӨСҮТ, Улаан-Үд хотын “ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төв” хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулагдав.
  • 2024 оны 10-р сарын 7-нд Төв аймгийн Мал эмнэлгийн албаны дарга Б.Болдбаатар, БНБуриад Улсын Мал эмнэлгийн газрын дарга Амгалан Дармаев нар Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хилийн худалдааг хөгжүүлэх, өргөжүүлэх, Алтанбулагийн чөлөөт бүсэд идэвхтэй хамтран ажиллах боломж бүрдэх юм.
  • Агрофорумын үеэр /2024.10.19-20/ Буриад Улсын Хөдөө аж ахуйн академи, Монголын Улсын  ХААИС хооронд “Мал эмнэлэг”, “Ойн аж ахуй” сүлжээ боловсролын хөтөлбөрүүдийн гэрээ, жимсний шинэ сорт бий болгох чиглэлээр Дарханы Ургамал тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хавсарга шинжлэх ухааны судалгаа хийх нийт 3 гэрээ байгуулав.