Нэрт туульч Э.Баатаржав тууль хайлав
МОНГОЛЫН АЛДАРТ ТУУЛЬЧ УЛААН-ҮД ХОТОД ТОГЛОЛОО
Баатаржав нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан аман ардын өв уламжлалыг тээгч юм.
11.10.2023
П.И. Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн багш, оюутнууд Аравдугаар сарын 10-нд хүндэт зочин болох Монгол Улсын Соёлын элч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, туульч, хөөмийч, Монголын эртний хөгжмийн зэмсгийг эзэмшигч Эрдэнэцогтын Баатаржавтай сонирхолтой уулзалт хийлээ.
Монголын нэрт туульч уран бүтээлийн гараагаа хэрхэн эхлүүлж, эх орондоо төдийгүй бусад улс оронд хэрхэн алдар нэр, алдар хүндийн оргилд хүрсэн талаарх түүхээ багш, оюутнуудад ярилаа.
Баатаржав гуай ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан ардын аман өв уламжлалыг тээгч бөгөөд энэхүү ардын өв уламжлалыг түгээх, танилцуулах зорилгоор Франц, Нидерланд, Америк, Бельги, Варшав, Минск, Орос, Төв Ази, Кавказ зэрэг орнуудад болсон Олон Улсын бага хуралд идэвхтэй оролцдог ажээ.
Тэрээр Европ, Америкийн олон нэр хүндтэй дээд боловсролын байгууллагуудад ардын аман зохиолын жинхэнэ ёс заншил, монгол ардын хөгжмийн зэмсгийн онцлогийн талаар лекц уншсан байна.
Урлагийн коллежийн захирал Баир Турбяновын хэлснээр, Буриадын Соёлын яамыг төлөөлөн Буриадын Соёлын сайд Соелма Дагаева Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Э.Баатаржавтай уулзжээ.
“Буриадад аман ардын уламжлалыг тээгч - туульчид тийм ч олон байдаггүй, ардын урлагийн нэр хүндтэй хүмүүстэй ийм уулзалт хийх нь оюутнуудад их хэрэгтэй байдаг. Энэ уулзалт Петр Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн хувьд шинэ зүйлийн эхлэл гэдэгт итгэлтэй байна” гэж Баир Турбянов хэлэв.
Э.Баатаржав коллежийн оюутнуудад зориулан монгол ардын хөгжмийн зэмсэг “Аман хуур” тоглож, өөрийн үйл ажиллагаа, туульс, үлгэрийн материалаа хэрхэн цуглуулж, судалдаг талаар дэлгэрэнгүй ярьж, өдгөө урын сандаа 120 гаруй туульстай, дэлхийн ард түмний 30 гаруй туульсыг цээжээр мэдэх бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй аж.
Эрдэнэцогтын Баатаржав бага наснаасаа уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд өвөө нь Монголын алдартай туульч байсан бөгөөд ач хүүдээ энэ мэргэжлийг өвлүүлж үлдээжээ. Баатаржавын өссөн орчин ардын урлаг, аман зохиолоор дүүрэн байжээ.
Танилцуулга, лекцийн дараа тэрбээр оюутнуудын сонирхсон асуултанд хариулав.