images

Танилцах уулзалт боллоо

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-10-10

67

ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ БОЛОВ

Ерөнхий консул Д.Нямцэрэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БНБуриад Улсын Ардын Хурлын Бүс нутгийн хамтын ажиллагаа, үндэсний асуудал, залуучууд, нийгмийн бодлого хариуцсан Хорооны даргаар сонгогдсон Виталий Николаевич Лыгденов (Нэгдсэн Орос нам), тус хорооны дэд дарга Баир Цыденович Цыренов (Коммунист нам) нарыг өөрсдийнх нь хүсэлтээр ЕКГ хүлээн авч, танилцах уулзалт хийв.

Уулзалтад ЕКГ-ын дипломатууд, БНБуриад Улсын Ардын Хурлын Бүс нутгийн хамтын ажиллагаа, үндэсний асуудал, залуучууд, нийгмийн бодлого хариуцсан Хорооны ажилтнууд, Ардын Хурлын Хэвлэлийн албаны төлөөлөл байлцав.

ОХУ-ын БНБуриад Улсын парламентын 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр явагдсан 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Ардын Хурал нь зохион байгуулалтын асуудал хэлэлцэн, мэргэжлийн Хороодоо байгуулжээ.

БНБуриад Улсын Ардын Хуралд Буриад-Монголын парламентын бүлэг шинээр зохион байгуулагдаж байгаа аж.