images

Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-10-10

20

      ОХУ-ын РИА НОВОСТИ мэдээллийн агентлаг

/2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр/

 

           Гарчиг: Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа Хабаровскийн хязгаар илэрхийлэв (Хабаровский край выразил готовность расширять сотрудничество с Монголией)

Эх сурвалж: https://ria.ru/20231009/sotrudnichestvo-1901390332.html

           Агуулга: Амбан захирагч Михаил Дегтярев Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэнг хүлээн авч уулзах үеэрээ “Бид Хабаровскийн хязгаар, Монгол хоорондын хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Хабаровскийн хязгаар Монгол Улстай бизнесийн салбарын төлөөлөгчдийн шууд харилцаа, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдэв. Хабаровскийн хязгаарын тэргүүний хэлснээр, Монгол Улсын Батлан ​​хамгаалахын их сургуулийн дэргэдэх тус сургуулийн найрал хөгжим, мөн “Улаанбаатар” чуулгыг “Амурын давлагаа” олон улсын цэргийн хөгжмийн наадамд урьсан. Мөн монголын боксчид ЗХУ-ын баатар Константин Коротковын дурсгалд зориулсан тэмцээнд амжилттай оролцож, зөвхөн 2022 онд зургаан медаль хүртсэн байна.

Мөн түүнчлэн хөдөө аж ахуй, тээвэр, ложистик, барилгын материалын үйлдвэрлэл, аялал жуулчлал, аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол зэрэг салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэх бүрэн боломжтой гэжээ.

"Хабаровскийн хязгаар бол Оросын зүүн хэсгийн түшиг тулгуур бүс юм. Бид Монгол Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байна. Манай эдийн засаг төрөлжсөн, тэнцвэртэй хөгжлийг эрхэмлэж байна. Тус бүс нутаг нь ашигт малтмалын баялаг арвинтай, үүний зэрэгцээ инженерийн чадамж өндөр түвшинд байна, тухайлбал нисэх онгоц болон усан онгоцны үйлдвэрлэл, эрчим хүчний инженерчлэл гм. Хабаровск нь тээвэр-логистикийн төв бөгөөд манай хязгаарын нутгаар Транссиб, БАМ, газрын тос, байгалийн хийн гол хоолой тавигдаж, Номхон далайн төмөр замыг хөгжүүлж байна" хэмээн ярьсныг РИА агентлаг мэдээлжээ.