Консулын патентын хуулбараа барив
Консулын патентын хуулбараа барив
Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн ОХУ-ын Хабаровскийн хязгаарын амбан захирагч Михаил Владимирович Дегтярёвт Консулын патентын хуулбараа 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг 30 минутад Хабаровскийн хязгаарын Засгийн газрын ордонд (Цагаан ордон хэмээгддэг) барив.
Хатагтай Д.Нямцэрэнг Консулын патентын хуулбараа барихад,
манай талаас: Монгол Улсаас БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа ЕКГ-ын Консул Ц.Ганхуяг, Дэд консул Ч.Батбилэг нар;
айлын талаас: ОХУ-ын Хабаровскийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Виктор Дмитриевич Калашников, Соёл, шинжлэх ухааны сайд Виктория Георгиевна Хлебникова, ОХУ-ын ГХЯ-ны Хабаровск хотноо суугаа Төлөөлөгчийн газрын Тэргүүн Павел Александрович Силаев нар оролцон уулзалт, яриа орос хэл дээр 30 минут үргэлжлэв.