Орос-Монголын соёлын харилцааны асуудлаар онол-практикийн X Бага хурал болж байна
Орос-Монголын соёлын орон зай: Орчин үеийн нөхцөлд уламжлалт оюун санааны үнэт зүйлс, соёлын агуулга” Олон улсын шинжлэх ухаан, онол-практикийн X Бага хурал болж байна
Эх сурвалж: ОХУ-ын Гадаад харилцааны яамны Улаан-Үд дэх Төлөөлөгчийн газрын нүүр ном
9-р сарын 28-нд ОХУ-ын Соёлын яам, Буриадын Соёлын яам, Соёл урлагийн их сургууль дэмжлэгтэйгээр Зүүн Сибирийн Соёлын Дээд сургууль (ВСГИК) болон Монгол Улсын төрийн өмчит сургуулиуд хамтран зохион байгуулсан “Орос, Монголын соёлын орон зай: Орчин үеийн нөхцөлд уламжлалт оюун санааны үнэт зүйлс, соёлын агуулга” Олон улсын шинжлэх ухаан, онол-практикийн X Бага хурал Улаан-Үд хотноо боллоо.
Бага хурлын нэгдсэн хуралдааныг Соёлын дээд сургуулийн ректор Е.Перова, Монголын Улсын Соёл, урлагийн их сургуулийн хөгжлийн хорооны дарга Ж.Эрхэмтөгс нар нээн, Буриадын Соёлын Тэргүүн дэд сайд А.Никитина, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд дэх Төлөөлөгчийн газрын Тэргүүн А.Пономарева, Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын Консул Ц.Ганхуяг нар мэндчилгээ дэвшүүлэв.
"ОХУ-ын Гадаад бодлогын шинэ үзэл баримтлалын үндэсний ашиг сонирхолд Оросын уламжлалт оюун санаа, ёс суртахууны үнэт зүйлсийг гадны халдлагаас хамгаалах, Оросын олон үндэстний ард түмний соёл, түүхийн өвийг хадгалах зэрэг багтана. Олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа нь эдгээр эрх ашгийг хамгаалахад асар их үүрэг гүйцэтгэнэ..." гэж А.Пономарева хэлэв. Төлөөлөгчийн газрын Тэргүүн цааш нь, Орос, Монгол хоёр орны хооронд шинжлэх ухаан, боловсрол, хүмүүнлэгийн салбарт нягт найрсаг харилцаатай байгааг тэмдэглэв.
Консул Ц.Ганхуяг, уг арга хэмжээнд урьсанд талархал илэрхийлээд, Монгол-Оросын соёлын өв, харилцаа бүр эртнээс эхтэй. ... 13-р зууны үйл явдал нь Европ, Азийг холбон, соёлын харилцааг ойртуулж, улс орнууд дипломат харилцаа тогтоон, Торгоны замаар аюулгүй, шударга худалдааг хөгжүүлж энэ бүхний үр дүнд Монголын их амар амгалан тогтсон гээд Монголын соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Доржи Банзаров, П.Кафаров, И.Майский зэрэг эрдэмтдийг дурдан соёлын харилцааг өргөжүүлэх зорилгоор ОХУ-ын нэр бүхий иргэд Монгол Улсын Соёлын Элчээр томилогдон ажиллаж байгааг яриандаа дурдав.