ОХУ гаалийн татвараа эргэн харж үзнэ
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум, Монголын Улсын Их Хурлын хамтын ажиллагааны комисс ажлаа эхлүүллээ
Улаанбаатар хотод ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум, Монголын Улсын Их Хурлын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаан боллоо.
Парламентын гишүүд эдийн засаг, санхүү, Орос, Монголын банк хоорондын хамтын ажиллагаа, эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эрх зүйн орчны дэмжлэг хэрхэн үзүүлэх талаар ярилцав.
Оросын тал монголын оюутнуудыг ОХУ-д суралцуулах квотоо нэмэгдүүлэх боломжтой гэдгээ мэдэгдэв. (Эдүгээ энэ тоо 620 байгаа аж)
Талууд Хятадтай хамтран “Аугаа их цайны зам” (Цайны замын гол үндсэн шугам нь Хятадын Ү-и шань уулын цайны тариалан хөгжсөн нутгаас гарч, олон суурин тосгодыг дамжсаар өнөөгийн Хөххот орчмын нутаг, Эрээн муур, Сайр ус, Их Хүрээ, Хиагтаар дамжин Сибирийн уудам нутгаар гарч, Оросын нутагт хүрдэг байна.) маршрутаар олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг хөнджээ.
Комиссын хуралдааны үеэр Эдийн засгийн бодлогын хорооны орлогч дарга Надежда Школина, хоёр улсын бараа эргэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа ч худалдааны баланс алдагдсан асуудлыг онцгойлон авч үзэж, гаалийн татварыг эргэж харахаар ОХУ-ын Засгийн газар ажиллаж байгаа хэмээн мэдэгдэв.
Вячеслав Володин парламент хоорондын комиссын 2 дугаар хуралдааныг 2024 оны 3 дугаар сард Москвад хийх санал дэвшүүлжээ.
Эх сурвалж: https://www.baikal-daily.ru/news/19/465125/