images

Ханхын боомт хариуцсан төлөөлөгчтэй уулзав

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-09-27

29

ХАНХЫН БООМТ ХАРИУЦСАН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

 

Ерөнхий консул Д.Нямцэрэн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишигийн удирдамжийн дагуу Улаан-Үд хотноо хүрэлцэн ирсэн Хөвсгөл аймаг дахь Ханхын боомт хариуцсан төлөөлөгч А.Дамдинг хүлээн авч уулзан, Ханх-Монды боомтын өнөөгийн нөхцөл байдал, боомтын хөгжлийг түргэтгэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар санал солилцов. Ерөнхий консул Д.Нямцэрэн, хилийн боомтын хөгжилд аймгийн удирдлагын идэвх чармайлт чухал болохыг дурдаад, Хөвсгөл аймаг, Түнхэн аймгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ БНБуриад Улсын Засгийн газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар суурь харилцаатай холбогдох баримт бичгүүдийг байгуулах, тухайлбал, "Малын эрүүл мэнд, хорио цээрийн гэрээ" байгуулах, хэрэгжиж байгаа дэд бүтцийн төслийн хэрэгжилтийг түргэтгэх, зорилтот бүлгийн аялал жуулчлалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гээд аймаг, орон нутгийн зүгээс боомтын хөгжлийн чиглэлээр гаргах аливаа санал санаачлагыг ажил хэрэг болгоход ЕКГ бүх талаар дэмжин тусална гэдгээ яриандаа онцлон тэмдэглэв.

Уулзалтад Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Консул Ц.Ганхуяг, Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан Дэд консул Ч.Батбилэг нар байлцав.

ЕКГ-ын Мэдээллийн алба