Шадар сайд Улаан-Үдийн Цөмийн оношилгооны төвтэй танилцав
Монгол Улсын Шадар сайд БНБуриад Улсын Улаан-Үд хотын Цөмийн оношилгооны төвтэй танилцав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд ноён Чимэдийн Хүрэлбаатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид ОХУ-ын Владивосток хотноо (Улаан-Үд хотод суугаа ЕКГ-ын тойрогт хамаардаг) зохиогдох Алс Дорнын Эдийн засгийн YIII Форумд оролцох замдаа ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотноо түр саатах үеэр, 2023 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаан-Үд хотын Цөмийн оношилгооны төвд зочлов.
Тус төвд Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг БНБуриад Улсын Тэргүүн, БНБуриад Улсын Засгийн газрын дарга ноён Алексей Цыденов, БНБуриад Улсын Засгийн газрын орлогч дарга бөгөөд Эрүүл мэндийн сайд хатагтай Евгения Лудупова, БНБуриад Улсын Монголын асуудлыг хариуцсан сайд ноён Д.Ш.Чирипов, төвийн удирдлага угтан авав.
Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул хатагтай Д.Нямцэрэн төвийн танилцуулгын үеэр байлцав.
Цөмийн оношилгооны төв нь Дэлхийн хамгийн сүүлийн үеийн оношилгооны арга болох позитрон-эмиссийн томограф (ПЭТ)-аар хүний биеийн нэг удаагийн шинжилгээгээр бие дэх хавдар (3 мм-ийн хэмжээний хавдрыг ч илүүлэх), түүний үүсгүүрийг тодорхойлох хүчин чадал бүрдүүлжээ.
Цөмийн оношилгооны төвийн вэб хуудас: www.pet-uu.ru