images

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ЕКГ-т зочлов

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-09-22

47

МЭДЭЭ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Монгол-Оросын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга Чимэдийн Хүрэлбаатар тэргүүтэй, Монгол-Оросын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын Монголын хэсгийн даргын зөвлөх Х.Наранхүү, Шадар сайдын зөвлөх Л.Намжилдорж нарын төлөөлөгчид ОХУ-ын Владивосток хотноо (Улаан-Үд хотод суугаа ЕКГ-ын тойрогт хамаардаг) зохиогдох Алс Дорнын Эдийн засгийн YIII Форумд оролцох замдаа ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотноо түр саатах үеэр, 2023 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа ЕКГ-т зочлов.

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Ерөнхий консул Д.Нямцэрэн дипломат ажилтнуудын хамт угтан авч Ерөнхий консулын газрын үйл ажиллагаа, барилга байгууламжийн байдалтай товч танилцуулан, хүндэтгэн Үдийн зоог барьж, хамарч байгаа тойргийн харилцаа хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийн үйл ажиллагаа, тэр дундаа тус ЕКГ-ын тойрогт хамаарах Монгол-Оросын хилийн 7 боомтын үйл ажиллагаа, Монгол-Оросын аялал жуулчлалын эрчимжилт, Алс Дорнодыг ОХУ-ын тэргүүлэх бүс нутгийн статусаар хөгжүүлэх явц, “Сила Сибири – 2” (Сибирийн хүч - 2) хийн хоолойн барилгын ажлын бэлтгэл хэрхэн явагдаж байгаа, Өвөр Байгаль, Буриадын Тэргүүнүүдийг Монгол Улсад урьж айлчлуулах зэрэг асуудлаар мэдээлэл хийв.

Мөн худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан Дэд консул Батбилэг Монгол-Буриадын худалдааны эргэлт, худалдаанд учирч байгаа хориг саад, Улаанбаатар - Улаан-Үдийн Эдийн засгийн II Форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай товч мэдээлэв.

Шадар сайд Ч.Хүрэлбаатар ЕКГ-ын хамт олонтой зургаа авахуулав.