images

Ерөнхий Консул хатагтай Д.Нямцэрэн ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд дэх Төлөөлөгчийн газрын Тэргүүн хатагтай А.И.Пономарёваг хүлээн авч уулзав

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-09-22

13

Ерөнхий Консул хатагтай Д.Нямцэрэн ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хот дахь Төлөөлөгчийн газрын Тэргүүн хатагтай А.И.Пономарёваг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Хатагтай А.И.Пономарёва ОХУ-д суугаа ДТГ-ын ажилтнуудын түр оршин суух асуудлаар ОХУ-ын ГХЯ төвдөө эцэслэн шийдвэр гаргах болсон, энэхүү шийдвэр 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэдгийг мэдээллээ.

Талууд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, тулгамдсан зарим асуудлаар найрсаг дотно ярилцав.