Сэлэнгэ аймаг Буриад Улстай гэрээ байгуулав
БНБуриад Улс Монгол Улсын Сэлэнгэ аймагтай хамтран ажиллах тухай гэрээ байгуулав
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр БНБуриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо Сэлэнгэ аймаг, БНБуриад Улсын хооронд “Малын гоц халдварт өвчний дэгдэлтийг харилцан мэдээлэх тухай” Гэрээ байгуулав.
Энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар, БНБуриад Улс, Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн байгууллагууд эдийн засгийн хувьд худалдааны чөлөөт байдлыг дэмжих бүхий л нөхцлөөр хангах, ХАА-н бүтээгдхүүн экспортлох, импортлох хамгийн таатай боломжийг бүрдүүлэх юм.
Бүс нутгийн хэмжээнд гоц халдварт өвчний нөхцөл байдлыг харилцан мэдээлэхийн зэрэгцээ, мал эмнэлгийн үйлчилгээг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, уулзалт, зөвөлгөөн зэргээр хамтран ажиллахаар тогтов.
Гэрээний хүчинтэй хугацаа гарын үсэг зурснаас хойш 5 жил байна гэжээ.